loader

НОРОВЛИНЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГОЛ ХӨШҮҮРЭГ- АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ September 30, 2019

Норовлин сумын ИТХ, ЗДТГ, “Норовлин Иргэдийн оролцоо” ТББ санаачлан “Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд иргэдийн оролцоо” сэдэвт чуулганыг тус суманд саяхан зохион байгууллаа. Мөн Байгаль орчин аялал жуулчлалын яам, Их эзэн Чингис хаан түүхэн аялал жуулчлалын төсөл, Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Иргэдийн оролцоо 2 төсөл, Номадик жонис ХХК-иас уг чуулганд оролцсон байна. “Иргэдийн оролцоо” төсөл Швейцарийн хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр Завхан аймгийн Их-Уул сум, Дорнод аймгийн Чойбалсан хот, Хэнтий аймгийн Норовлин суманд хэрэгжиж байгаа. Чуулганд Удирдлагын Академийн багш С.Энхсайхан, Чингис…

“Мянганы суут хүн их эзэн Чингис хаан түүхэн аялал жуулчлалын үндэсний парк цогцолборын ТЭЗҮ зураг төсөл” боловсруулах /Хэнтий аймгийн Дадал сум/ ажил September 10, 2019

“Мянганы суут хүн их эзэн Чингис хаан түүхэн аялал жуулчлалын үндэсний парк цогцолборын ТЭЗҮ зураг төсөл” боловсруулах /Хэнтий аймгийн Дадал сум/ ажлын “МЯНГАНЫ СУУТ ХҮН ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН” түүхэн аялал жуулчлалын цогцолборын техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл хэрэгжсэнээр гарах үр дүн Хэнтий аймгийн Дадал суманд аялал жуулчлалын үндэсний паркын төсөл хэрэгжүүлэх ТЭЗҮ-тэй болно. Хэнтий аймгийн Дадал суманд төлөвлөлтийн 536 га-д дэвсгэр зураг, инженер геологийн нэгдсэн дүгнэлт хийгдсэн. Хэнтий аймгийн Дадал сум 2020 оноос 2035 он хүртэл Хөгжлийн ерөнхий…

Норовлин суманд баригдах “Шихихутаг-Их Засаг” цогцолборын шавыг тавилаа August 15, 2019

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Норовлин сумын Жаргалант багийн Уран дөш хайрханы энгэрт баригдахаар болсон “Шихихутаг-Их Засаг” аялал жуулчлалын цогцолборын шавыг тавилаа. 2019-2020 оны улсын төсөвт уг төслийн санхүүжилтийн зарим хэсэг нь тусгагдсан байгаа юм. Түүний санаачилсан түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон төсөл Хэнтий аймагт бодит ажил болж эхлээд байгаа юм. Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгохоор зарласан. Энэ хүрээнд Бэрх хот, Батноров, Норовлин, Баян-Адарга, Дадал, Биндэр, Баян-Овоо, Галшар, Баянхутаг гэсэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн 41-р тойргийн…

”Мянганы суут хүн” Их Чингис хаан түүхэн аялал жуулчлалын тѳслийг хэлэлцүүллээ. July 15, 2019

Их Түмэн Санаачлагын Зүүн хойд Азийн орнуудын Орон нутгийн хамтын ажиллагааны хорооны 7-р уулзалт, Логистикийн салбар хорооны 5-р уулзалт, Орон нутгийн хѳгжлийн форум Хэнтий аймгийн Чингис хотод анх удаа болж ”Мянганы суут хүн” Их Чингис хаан түүхэн аялал жуулчлалын тѳслийг хэлэлцүүллээ. 2019.07.24.

Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөмж гаргалаа April 23, 2019

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт” үндэсний чуулганыг өнөөдөр Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа. Чуулганд төрийн болон төрийн бус байгууллагууд, аялал жуулчлалын мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, эрдэмтэн, судлаачид, орон нутгийн иргэдийн төлөөлөл зэрэг 800 гаруй төлөөлөгч оролцсон юм.  Түүхэн аялал жуулчлалын чиглэлээр Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлж буй ажлуудыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр оролцогчдод дэлгэрэнгүй танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газар “Түүхэн болон төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх” зорилт дэвшүүлж, 2020 он гэхэд Монголд аялах…

МЯНГАНЫ СУУТ ХҮН-ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН Түүхэн аялал жуулчлал- Хөрөнгө оруулалт ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН April 22, 2019

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Түүхэн аялал жуулчлал -Хөрөнгө оруулалт” үндэсний чуулган 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа.Чуулганаар Монгол Улсад түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц, боломж, Засгийн газраас баримталж буй бодлого, одоо хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төслүүд, цаашид гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж зэрэг сэдвүүдээр төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд, их дээд сургуулиудын хүрээнд хэлэлцлээ.

Мянганы суут хүн – Их эзэн Чингис хаан Түүхэн аялал жуулчлалын Үндэсний парк April 2, 2019

Мянганы суут хүн – Их эзэн Чингис хаан Түүхэн аялал жуулчлалын Үндэсний парк байгуулах ажлын хүрээнд хийгдэж буй Хэнтий аймгийн Дадал сумын тѳвийн хѳгжлийн ерѳнхий тѳлѳвлѳгѳѳ 2020 – 2035 хот байгуулалтын баримт бичгийг Монгол Улсын Хот тѳлѳвлѳлт, архитектурын мэргэжлийн зѳвлѳл хурлаар хэлэлцэж байна.

Мянганы Суут Хүн Их Эзэн Чингис Хаан Их хааны төрсөн нутагт бүтээн байгуулагдах аялал жуулчлалын цогцолбор – БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН February 22, 2019

Мянганы Суут Хүн Их Эзэн Чингис Хаан Их хааны төрсөн нутагт бүтээн байгуулагдах аялал жуулчлалын цогцолбор – БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН

Мянганы Суут Хүн Их Эзэн Чингис Хаан Их хааны төрсөн нутагт бүтээн байгуулагдах аялал жуулчлалын цогцолбор May 24, 2017

Тавдугаар сарын 19-21-нд Мянганы Суут Хүн Их Эзэн Чингис Хаан Их хааны төрсөн нутагт бүтээн байгуулагдах аялал жуулчлалын цогцолборын #ШИЛДЭГСАНАА төслийн уралдаанд оролцогч архитекторууд болон уран бүтээлчид, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд нийт 60-аад хүний бүрэлдэхүүнтэй баг түүхэн газруудаар аялж танилцлаа. Тус уралдаанд маань нийтдээ 12 баг оролцож байгаа бөгөөд эдгээр багууд Хэнтий аймгийн төв Чингис хот, Батноров сум буюу Тэмүүжин Боорч хоёрын андлалын түүхт газар Хөхүүрийн тал, Төрийн их заргач Шихихутугийн өлгий нутаг болох Норовлин сум, Чингис хааны цэргийн зэр зэвсгийг…

Урилга – Уралдааны зорилго ач холбогдолыг таниулах уулзалт May 5, 2017

МЯНГАНЫ СУУТ ХҮН ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН Их хааны төрсөн нутаг дахь аялал жуулчлалын цогцолборын шилдэг санааны төслийн уралдаанд оролцогч архитектор, уран бүтээлчдэд уралдааны зорилго ач холбогдолыг таниулах уулзалтанд урьж байна.

(c) 2000-2015, Хот төлөвлөлтийн хүрээлэн ХХК.