loader

Баянгол дүүрэг ТЭЗҮ

Баянгол дүүргийн орон сууцны 2,3 дугаар хорооллын хуучин барилгыг буулгах, Шинэчлэн барилгажуулах судалгаа, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил

ТӨЛӨВЛӨЛТӨНД ХАМРАГДАЖ БУЙ НУТАГ ДЭВСГЭР
Баянгол дүүргийн 2-р хорооллын 274,1 га, 3-р хорооллын 252,5 га нутаг дэвсгэр буюу Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 17, 18,19, 20-р хорооны нутаг дэвсгэр хамрагдана.
Баянгол дүүрэг нь газар нутгийн хувьд бага ч хүн ам, барилгажилтын өндөр нягтаршилтай бүсийг хамардаг. Уртаараа 13 км, өргөнөөрөө 8 км, нийслэлийн нутаг дэвсгэрийн 0,6 хувийг эзэлдэг. 1 км2 нутаг дэвсгэрт 7081 хүн ногдож байна.

НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

БҮСЧЛЭЛ

ЗАМ ТЭЭВРИЙН ТӨЛӨВЛӨЛТ

НОГООН БАЙГУУЛАМЖ ЯВГАН ЗАМ ТАЛБАЙ

ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө болон зургийн даалгаврын дагуу 2,3-р хорооллын хүн амын тогтвортой харьцааг үндэслэн орон сууцны санг одоогийн байдалд хадгалахыг зорьсон.

Авто замын улаан шугамыг баримтлан орц замуудыг нээж өгөх, галын гарц замууд төлөвлөж өгсөнөөр төвөггүй зорчих хөдөлгөөнийг бий болгосон. Мөн Монгол улсын аялал жуулчны бодлогод нийцүүлэн хотын чанартай худалдааны төв, олон улсын зэрэглэлийн 24 давхар зочид буудал, соёл, спортын цогцолбор, олон улсын стандарт хангасан кино театр соёл, спорт, тоглоом амралт зугаалгын бичил орчинг бүрлдүүлэх зорилго нь төлөвлөлтийн гол шийдэл юм.

УНАДАГ ДУГУЙН ЗАМЫН СҮЛЖЭЭ

Дугуйн замыг барих төлөвлөх -даа дурдсан хэлбэр төрлөөс сонголт хийнэ. Төрлийг тухайлан сонгохдоо уг замын дэргэд байгаа авто замын хөдөлгөөний нягтрал, автомашины урсгалын хурдыг  харгалзан нормоор тооцно. Хөдөлгөөний нягтрал болон хурд багатай автозамд дугуйчдад зориулсан тусгай зам шаардлагагүй гэж үзнэ.

-Гудамжны өргөн, зай хэмжээ хүрэлцэхгүй болон бусад шалтгаанаар унадаг дугуйн зам нь холимог хэлбэрээр төлөвлөгдөж болно.

ГУРВАЛЖИН ДЭД ТӨВ

200 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай засаг захиргаа, олон нийт, худалдаа үйлчилгээний төвүүдийг цогцолбор маягаар төлөвлөсөн. Тус хэсэгт 6000 хүнд үйлчлэх зоогийн газар, ресторан, 400 хүний суудалтай хурлын танхим, номын сан, 1500 хүний ажлын байр, 700 ортой зочид буудал болон 1000 ил зогсоол, 3000 машины далд дулаан зогсоол

Иргэдийн соёл спорт, амралт, чөлөөт цагаа өнгөрөөх төвүүд болон  худалдаа үйлчилгээний барилгуудыг хотын болон дүүргийн чанартай цэцэрлэгт хүрээлэнгийн хамт төлөвлөсөн.

Project Details

Skills : Хот төлөвлөлт

(c) 2000-2015, Хот төлөвлөлтийн хүрээлэн ХХК.