loader

Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

Тайлбар

“Улаанбаатар хотын 2020 он хүртэлх хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага”-д Нийслэлийн тулгамдсан асуудлуудын нэг нь хотын төв хэсгээр төвлөрсөн арьс, ширний үйлдвэрийг хотоос зайдуу гаргах бодлого баримталж байна. “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк”-ыг Улаанбаатар хотоос баруун зүгт 30 км-т Хан-Уул дүүргийн 13-р хороо, Шар хөвийн хоолойд 160 га-д төлөвлөж байна. Нийслэлээс гаргах жижиг, дунд үйлдвэрүүдийг төвлөрүүлж техник, технологийг шинэчлэн зах зээлийн удирдлагаар хангаж, дэлхийн улс орнуудын хот байгуулалтын хөгжлийн жишгээр хүн ам ая тухтай ажиллаж, амьдрах, арьс шир ноос ноолуурын чиглэлийн шинэ орчин, аж үйлдвэрийн паркийг байгуулах. Энэ бүсэд арьс шир, ноос боловсруулах үйлдвэр, анхан, дунд,эцсийн шатны бүтээгдэхүүний үйлдвэр, тээвэр ложистик, агуулахын зориулалттай барилга байгууламж, тэдгээрийн үйл ажиллагааг хангах инженерийн болон зам тээврийн дэд бүтцийн барилга байгууламжийг төлөвлөнө.

Архитектур орон зай, одоогийн байдал

“Эмээлтийн үйлдвэрийн парк” нь Улаанбаатар хотоос баруун тийш 30 км, Эмээлт тосгоноос урагшаа 6 км-т Шар хөвийн хоолой гэх газарт 160 га талбайд байршна. Энэ нь Хан-уул дүүргийн 13 дугаар хороо, Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт хамаарагдах ба 2 талаараа уулаар хашигдсан баруун урдаасаа хойшоо жигд хэвгийтэй хөндийд оршиж байна. Төлөвлөлтийн хязгаар 160га талбай тул цаашид тэлэх боломж хязгаарлагдмал юм. Одоогийн байдлаар суурьшил болон барилгажаагүй  инженерийн дэд бүтэцгүй. Босоо тэнхлэгийн дагуу сайжруулсан шороон замтай, цахилгааны 110кВ-н агаарын шугам тухайн газраар дайрхан өнгөрч байгаа. Төлөвлөж буй үйлдвэрлэл технологийн паркийн талбайд   угаагдаж эвдэрсэн урт гүнзгий  жалгууд, олон салаа шороон зам, хур тунадас үерийн усаар туугдаж ирж овоорсон шороо чулуу ахуйн хог ихтэй байна. Мөн эргэн тойрны уул гүвээ толгодоос буух үерийн ус урсдаг жалга олонтой. Одоогийн  байдлын фото зургийг зураглалын альбомын ET-05-р хуудаснаас үз.

Архитектур орон зайн төлөвлөлт

“Эмээлт-Аргалант   хот   нь   “Улаанбаатар   хотыг   2020   он   хүртэл   хөгжүүлэх   ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага”-д аж үйлдвэрийн парк бүхий шинэ дагуул хот байхаар тусгагдсан.  2011 онд  “Идеал групп’ ХХК-д Аж үйлдвэрийн технологийн шинэ суурьшлын бүс нэртэйгээр ТЭЗҮ хийгдсэн ба Эмээлтийн хөнгөн үйлвэрийн үйлвэрлэл технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол хийх болсон шалтгаан:

  • Өмнөх төлөвлөлтийн 214 га, байсан ба 54 га-р багасаж, газар олголт 150 м-р зөөгдөж, одоогийн газар олголтоор160 га болсон.
  • Шинэ олгосон газар дээгүүр 110 кBт-ын цахилгааны агаарын шугам татагдсан
  • Шинэ олгосон газраар үерийн усны жалга дайран өнгөрдөг
Шинэчлэн боловсруулсан ерөнхий төлөвлөгөөний шийдэл, онцлог:

Төлөвлөлт хийх талбай 160 га бөгөөд энэ нь зургийн даалгаварын дагуу төлөвлөсөн болно. Эмээлтийн хөнгөн үйлвэрийн үйлвэрлэл технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа одоогийн байдал, цаашдын нийгэм эдийн засгийн хөгжлийг харгалзан нутаг дэвсгэрийг “Хот байгуулалтын тухай” хууль болон “Хот, тоосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийн /БНбД 30.01.04/ дагуу 3-н үндсэн бүс 10 дэд бүсүүдийг тогтоож газар ашиглалт, үүрэг зориулалтыг тогтоосон.

Энэ нь :

  • Хөнгөн үйлдвэрийн бүс
  • Ногоон бүс
  • Инженерийн шугам сүлжээний бүс гэсэн үндсэн3-н  бүстэй
  • Ноос ноолуурын үйлдвэрийн бүс
  • Арьс ширний үйлдвэрийн бүс
  • Үйлдвэрийн паркийн удирдлага, захиргааны бүс
  • Эрдэм шинжилгээ технологийн бүс
  • Тээвэр агуулах, логистекийн бүс
  • Үйлдвэрийн нөөц бүс
  • Эрүүл ахуйн хамгаалалтын ногоон бүс
  • Цэцэрлэгжилт, ногоон байгууламжын бүс
  • Инженерийн барилга байгууламжын бүс
  • Инженерийн шугам сүлжээний бүс гэсэн 10 дэд бүсээс бүрдэнэ.

Удирдлага, захиргааны бүс

Үйлдвэрийн паркийн удирдлага, захиргааны барилга байгууламж, үзэсгэлэн худалдааны барилга, шинжлэх ухааны технологийн инновацийн төв, бусад олон нийтийн барилгуудыг төлөвлөнө.

Ногоон бүс

Цэцэрлэгжүүлэлтийг хүн амын ажиллаж амьдрахад тохиромжтой гоо зүй, ариун цэвэр эрүүл ахуйн нөхцлийг хангасан, үйлдвэрийн орон зайн бичил уур амьсгалын тааламжтай орчинг бий болгож хүний үйл ажиллагааны, элдэв хортой нөлөөллөөс хамгаалах, нийтийн хэрэгцээний ногоон байгууламжийг норм дүрмийн дагуу төлөвлөнө.
– Үйлдвэрийн хорооллын чанартай ногоон байгууламж
– Авто болон төмөр замын барилга байгууламжийн хамгаалалтын зурвас
– Үйлдвэрийн бүсийг тусгаарласан, эрүүл ахуйн бүс

Эрдэм шинжилгээ, технологийн бүс

Үйлдвэрийн паркийн ажиллах хүчний боловсон хүчнийг бэлдэх, шинэ технологийн туршилт судалгаа болон ажилчдын ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлагажилтын барилга байгууламжыг төлөвлөнө
– Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв
– Туршилт судалгааны лаборатори
– Дадлагын байр
– Бусад төрлийн барилга байгууламж

Инженерийн шугам сүлжээний бүс

Тус бүсд дулааны станц, цахилгааны дэд өртөө, цэвэрлэх байгууламж зэрэг эдэлбэр газартай хамгаалалтын зурвастай инженерийн байгууламжуудыг хамаарна.
– Инженерийн шугам сүлжээ, хамгаалалтын зурвас
– Авто зам
– Төмөр зам
– Үерийн далан, хамгаалалтын бүс

Тээвэр, агуулахын бүс

Ачаа тээврийн ачиж буулгах талбай, төмөр замын буулгах талбай, улсын нөөцийн агуулах, ил болон далд агуулахуудыг төлөвлөнө.
Үйлдвэрийн нөөц бүс
Үйлдвэрийн эдэлбэр газарт үйлдвэрийг өргөтгөх нөөц талбайг оруулсан болно.

Арьс, ширний үйлдвэрийн бүс

Арьс, ширний анхан, дунд шатны боловсруулах үйлдвэрүүд,тэдний хадгалах агуулахууд болон эцсийн бүтээгдэхүүний үйлдвэр, хорших болон дэмжих үйлдвэрүүдийг төлөвлөнө.
– Хувцас, гутлын шевроны үйлдвэр
– Улны ширны үйлдвэр
– Хувцас, гутлын шевретийн үйлдвэр
– Адуу, тэмээний ширний үйлдвэр
– Бээлийний шевретийн үйлдвэр
– Желатин үйлдвэр
– Дэмжих үйлдвэр, агуулах, хромын үйлдвэр, засварын төв зэрэг барилга байгууламжууд багтана.

Ноос, ноолуурийн үйлдвэрийн бүс

Ноос, ноолуурын анхан шатны угаах үйлдвэрүүд болон агуулах төлөвлөнө.
– Ноос угаах үйлдвэр
– Ноолуур угаах үйлдвэр
– Ноос, ноолуурын агуулах төлөвлөнө.

Project Details

Client : “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ
Date : 2015
Skills : Хот төлөвлөлт
Address : http://emeeltpark.mn/

(c) 2000-2015, Хот төлөвлөлтийн хүрээлэн ХХК.