loader

Төв аймгийн Зуунмод хотын Шинэ төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

Архитектур орон зайн төлөвлөлтийн шийдэл

Хотын  шинэ төв хэсгийн нь / Номт баг/-ийн нефьтийн задгай гэдэг газар төлөвлөгдөж байгаа бөгөөд нийт 20.0 га газар төлөвлөж байна. 2015 онд батлагдсан Зуунмод хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө 2030-г үндэслэн хотын шинэ төвийн архитектур орон зайн төлөвлөгөөг болвсруулав. Төв аймгийн Зуунмод хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөд энэ хэсэг,олон нийт ажил хэргийн бүс, хотын шинэ төв байхаар туссан. Хотын шинэ төв нь засаг захиргаа худалдаа, соёл үйлчилгээ, ажил алба гэх мэт өдөр тутмын хэрэгцээний зориулалттай барилга байгууламжыг явган явах ойр зайнд нэгтгэн төлөвлөв. Хотын шинэ төвийн баруун хэсэгт одоо байгаа өргөх цамхагын хажууд 2,0 га талбайд Гандангийн цогцолборыг төлөвлөж өгөв. Хотын шинэ төвийн зүүн хэсэгт 4,0 га талбайд Амины орон сууцны хороололыг төлөвлөв. Төлөвлөлтийн 20 га талбайг үндсэн 3-н бүсд хуваан төлөвлөсөн ба газар олголт захирамж шийдвэрийг харгалзан 7-н дэд бүсд хуваан газар ашиглалтыг үүрэг зориулалтаар бүсчлэн тодотгов.

Үндсэн 3-н бүс, 7-н дэд бүс болгон бүсчлэлийн тогтоов.

ҮНДСЭН БҮС :

  1. Хотын шинэ төвийн хэсгийг одоо баригдаж байгаа 1000-н айлын орон сууцны хорооолын замын ар талд 16 га талбайд төлөвлөв.
  2. Хотын шинэ төвийн хэсэгт засаг захиргааны барилга, музей, театр, оффис, үйлчилгээний барилга байгууламжыг төлөвлөж өгөв.
  3. Хотын шинэ төвийн баруун хэсэгт одоо байгаа өргөх цамхагын хажууд 2,0 га талбайд Гандангийн цогцолборыг төлөвлөж өгөв.
  4. Энэ хэсэгт Манзушир хутагтын хийдийн цогцолбор, авто вогзалын барилгыг төлөвлөв.
  5. Хотын шинэ төвийн зүүн хэсэгт 4,0 га талбайд Амины орон сууцны хороололыг төлөвлөв.

Энэ хэсэгт 51 айлын амины орон сууцны хороолол хаан банкны оффис,

хаан банкын ажилчидын орон сууцны барилга зэргийг төлөвлөж өгөв.

ДЭД БҮС :

  1. Төв талбай
  2. Төр захиргааны хэсэг
  3. Соёл олон нийтийн төв
  4. Үйлчилгээ оффисын бүс
  5. Зочид буудал үйлчилгээ
  6. Амины орон сууцны бүс
  7. Ногоон байгууламж задгай орон зайн бүс
  8. Төв талбай нь зуунмод хотын иргэд оршин суугчидын амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх таатай орчин байх ба элдэв арга хэмжээ баяр ёслолын үед парад жагсаал явуулах орчин үеийн загвар дизайнтай эко ногоон амьд орчин байх юм.
  9. Төр захиргаан бүсд ЗДТГазар, иргэдэд үйлчлэх төв гээд олон байгууллага нэгдэн орох юм.
  10. Соёл олон нийтийн төвд Монголын үндэсний Архилеогийн музейн цогцолбор, орон нутаг судлах музей барилга, 800 хүний суудалтай Театрын барилга, манзушир худагтын сүмйин цогцолбор гээд олон нийтийн үйлчилгээний байгууллага газруудыг төлөвлөж байгаа юм.
  11. Үйлчилгээ оффисын бүсд 16-н давхар оффисын барилга, хакухо цогцолбор Зуунмод плаза, залууёуудийн цогцолбор, авто вокзалын барилгыг төлөвлөв.
  12. Зочид буудал үйлчилгээний бүсд өндөр зэрэглэлийн зочид суудал байхаар тооцож төлөвлөлтөнд тусгав.
  13. Амины орон сууцны бүсд Тоттори нэртэй 51 айлын амины орон сууцны хороолол, энэ хороолол маань эдэлбар газартай, хороолол дунджуур хэвтээ босоо тэнхлэгийн дагуу нэвт гарсан ногоон байгууламж явган зам байхаар архитектур орон зайн төлөвлөлтийг боловсруулав. Мөн газар олголт захирамж шийдвэрийг үндэс болгон хааны банкны оффисын барилга, 36-н айлын ажилчидын орон сууцны барилгыг шинээр төлөвлөлтөнд тусган оруулав.
  14. Ногоон байгууламж задгай орон зайн бүсд зуунмод хотын ард иргэдийн ажиллах, амьдрах, амрах таатай орчинг бүрдүүлэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн олон нийтийн цуглах талбай ногоон байгууламж задгай орон зайг хотын шинэ төвийн барилгажилт архитектур орон зайн төлөвлөлттэй уялдуулан төлөвлөв. Төлөвлөлтийн гол зарчим нь 4-н талаас төв талбай руу чиглэх хөдөлгөөнийг чөлөөтэй байлгах үүднээс босоо хэвтээ тэнхлэгийн дагуу нийтйин хэрэгцээний ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэн задгай орон зайг нэвт гарахаар төлөвлөв. Ногоон байгууламжын нийт 2,25 га ба үүн дээр нязгаарлагдмал ногоон байгууламж, Авто зам дагасан хамгаалалтын ногоон байгууламж, мөн барилгын дээврийн ногоон байгууламжыг оруулж тооцвол ногоон байгууламжын хувь нийт төлөвлөлтийн 30-с дээш хувийг эзэлж байгаа юм.
Project Details

Client : Төв аймгийн ГХБХБГ
Date : 2016
Skills : Хот төлөвлөлт
Address : http://www.tov.gov.mn

(c) 2011-2024, Хот төлөвлөлтийн хүрээлэн ХХК.                                                                                                                                                                               Хөгжүүлсэн: "Байнори солушн" ХХК