loader

Б.Өлзийбаяр

Эрдмийн зэрэг, цол:

  • 2010 оноос Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид  “Удирдахуйн ухаан”-ы докторантур
  • 2004 онд         Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд сургуульд  “Бизнесийн Удирдлага”-ын магистр
  • 2001онд  Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд “Аялал жуулчлалын менежмент”, Бизнесийн удирдлагын бакалавр

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

  • 2018 онд                     “БНСУ-ын Эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн туршлага судлах”  сургалт БНСУ-ын Инчеон хот, Барилгын технологийн институт  /KICTE/
  • 2017 онд                     “Хөгжиж буй орнуудын хөгжлийн урт болон дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө” БНХАУ-ын Худалдааны Яам-ны харъяа Олон Улсын Бизнесийн Академи  /AIBO/
  • 2017 онд                     “Ухаалаг хот” төлөвлөх  аргачлал Малайзийн MMU cургууль,Швейцарийн Техникийн их сургууль EPFL хамтарсан хөтөлбөр  Малайз, Каула Лумпур хот
  • 2015 онд                     “БНСУ-ын болон Чүнг Чон нам мужийн хот төлөвлөлт хотуудын тэргүүн туршлагыг судлах”  сургалт БНСУ-ын  Ерөнхийлөгчийн орон нутгийн бие даасан хороо, Чүнг Чонг нам  муж  хотын захиргаа
  • 2015 онд                     “Төслийн менежмент” сургалт Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв,
  • 2014 онд                     “Эко хот төлөвлөлт”  сургалт БНСУ-ын Хот төлөвлөлтийн олон улсын сургалтын төв /UTIC/
  • 2013 онд                     “Төрийн болон орон нутгийн өмчийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийг хэрэгжүүлэх” суурь мэдлэг олгох сургалт /Монгол улсын Сангийн яам/
  • 2013 онд                     “Хот төлөвлөлтийн менежмент, шинэ хот төлөвлөлт” сургалт БНСУ-ын Барилгын технологийн институт   /KICTE/
  • 2010 онд                     “Газрын менежмент” GTZ,
  • 2009 онд                     “Чөлөөт бүс хөгжүүлэх аргачлал” БНХАУ-ын Тянжин хот
  • 2008 онд                     “Санхүүгийн зах зээл дээр ажиллах мэргэшүүлэх” сургалт Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Банк хамтарсан хөтөлбөр
  • 2006 онд                     “Хотыг стратегичлах хандлага” зуны сургалт Төв Европын Их сургууль, Соросын сан хамтарсан хөтөлбөр. Унгар, Будапешт
  • 2005 онд                     “Төслийн менежмент” сургалт. Далайн чанд дах орнуудын техникийн туслалцааны нийгэмлэг, МҮХАҮТанхим хамтарсан төсөл

Ажлын туршлага:

  1. 2012- одоо                  “Монголын Хот Байгуулалтын Хөгжлийн Танхим” гүйцэтгэх захирал
  2. 2009-2012                   “Алтанбулаг Экспо” ХХК-ий гүйцэтгэх захирал
  3. 2006 – 2009                “Барилгын Бирж” ХХК-ий Гүйцэтгэх захирал
  4. 2004 – 2006                Нийслэлийн хот төлөвлөлт зураг төслийн хүрээлэнд эдийн засагч
  5. 2002 – 2004                Худалдаа Үйлдвэрийн Дээд сургуульд дадлагажигч багш

Сонгуульт ажил:

  • 2013 –одоог              Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн
  • 2010 – одоог             Монголын хот байгуулалтын хөгжлийн танхимын   УЗ-ийн гишүүн
  • 2005 – одоог             Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эмэгтэйчүүдийн
  •                                  зөвлөлд тэргүүлэгч гишүүн

Эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл бичиж хэлэлцүүлсэн байдал

  • “Хубилай хааны түүхэнд гүйцэтгэсэн үүрэг” Олон улсын бага хурлын илтгэл.  БНХАУ. 2011 он
  • “Хил орчимын бүс нутгуудийг түншлэлээр хөгжүүлэх нь” илтгэл. Эх газрын эдийн засгийн коридор байгуулах олон улсын бага хурал 2010 он
  • “Монгол Улсын хөгжил сум орон нутгаас эхэлнэ” илтгэл . Монгол орны хөгжлийн гарц. Эрдэм шинжилгээний бага хурал . 2009 он

Судалгааны ажилд оролцсон байдал

  • Эдийн засгийн коридорын хүрээнд дэх хотуудын судалгаа
  • Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт, БНХАУ-ын хатавчийн боомтын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадамжийн харьцуулсан судалгаа. 2010 он.
  • “Төрийн захиргааны байгууллагуудын менежментийн чадамжийн шинжилгээ” УА-ийн захиалгат судалгаа. 2009-2010 он

Боловсруулсан болон хэрэгжүүүлсэн төсөл хөтөлбөрүүд

  • Монголын жуулчны мэдээллийн төв байгуулах төсөл
  • Монголын аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүний судалгаа
  • “Монголын их хаадын шүтээн” аялал жуулчлалын цогцолбор төсөл
  • “Хубилай хааны түүхэн цогцолбор байгуулах” төсөлд зохицуулагчаар БНХАУ. ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошуу
  • “Барилгын Бирж, Барилгын мэдээллийн технологийн төв байгуулах” төсөлд удирдагчаар.
  • Улаанбаатар хотын ерөнхий мэдээллийн цомог
  • Барилгын мэдээлэл технологийн төв байгуулах төсөл
  • Гэр хорооллын нөхцлийг сайжруулах загвар төсөл “Дамбадаржаа”
  • Бага дунд орлоготой өрхийг орон сууцаар хангах жижиг сууцны хороолол төсөл
  • Замын Үүд DGF олон улсын тээвэр ложистикийн цогцолбор байгуулах төсөл

Төрийн байгууллага, хувийн хэвшилд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байдал

Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ

  • “Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах” ажилд хөгжлийн стратеги төлөвлөлт
  • “Төв аймгийн Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах” ажилд хөгжлийн стратеги бүс нутгийн хөгжлийн үзэл баримтлал
  • БХБЯ-ны “Барилган нэгдсэн хангамж” мега төслийн санал боловсруулсан.
  • Техник, технологийн Коллежийн нөхцөл байдлын шинжилгээ, стратегийн төлөвлөгөө, дунд хугацааны хөтөлбөр”
  • Баруун бүсийн хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөөний эдийн засгийн хэсэг
  • 100 айл орчмыг хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
  • Мэлхий хад аялал жуулчлалын цогцолборын ерөнхий төлөвлөгөө
  • “Авто Тээвэр Логистик ”-ийн төсөл
  • “Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд Олон улсын үзэсгэлэнгийн цогцолбор байгуулах” төсөл

Уулзалт, арга хэмжээ зохион байгуулсан байдал:

  • Жил бүр хотын хөгжлийн хурд нийгмийн бүтээн байгуулагчдыг хөхүүлэн дэмжих, архитектор, уран бүтээлчдийн нийгэмд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, хот байгуулалт, хотын орон зайн орчин үеийн төлөвлөлт, барилгуудын экстерьер, интерьер, нийгмийн гоо зүйг олон нийтэд  таниулах зорилготой “Шилдэг барилга” өргөмжлөх ёслолын арга хэмжээг зохион байгуулж байна.
  • 2014 оны 10-р сард Монголын хот байгуулалтын хөгжлийн танхимаас санаачлан Хэнтийн аймгийн засаг даргын тамгын газартай хамтран Өвөр Монголын  хот байгуулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын   салбарын  хөгжлийн туршлагаас суралцаж орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжилд дэвшилтэт технологи нэвтрүүлэн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой туршлага судлах аялал зохион байгуулсан
  • “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд хийгдсэн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулагч компаниудын үйл ажиллагааг эхлүүлэх, худалдааны урсгалыг бий болгох зорилготой Алтанбулаг Экспо 2014 олон улсын үзэсгэлэнг 2014 оны 06-р сарын 22 нд ажилттай зохион байгуулсан
  • 2013 оны 02-р сард Япон, БНСУ-д болсон олон улсын барилгын үзэсгэлэнд барилга, хот байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн 40 гаруй төлөөлөгчдийг зохион байгуулалттай оролцуулсан.
  • 2012 онд хот байгуулалт, зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн төлөөллийг оролцуулан БНХАУ-ын ӨМӨЗО-ны хот байгуулалтын хөгжилтэй танилцах туршлага судлах аялал зохион байгуулсан.
  • 2012 онд МУ-ын ЗГ-аас хэрэгжүүлж буй “100 000 айлын орон сууц” хөтөлбөрийн мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулсан.
  • Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ХБНГУ-ын “Bautek” , БНСУ-ын “KH-Fair” барилгын үзэсгэлэнд Барилгын салбарын аж ахуй нэгжүүдийн гадаад харилцааг өргөжүүлэх, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх зохион байгууллалттай бизнес аялалыг зохион байгуулдаг.
  • 2010 оны 03 дугаар сард Сүхбаатар аймгийн хөрөнгө оруулалт хөгжлийн чуулган зохион байгуулсан
  • Алтанбулаг ХЧБ-ийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийн гишүүн байгууллагын төлөөлөлийг БНХАУ-ын Эрээн хотод 2009 оноос жил бүр зохион байгуулдаг “Эдийн засгийн коридор байгуулах”чуулга уулзалтад зохион байгуулалттайгаар оролцуулдаг
  • 2009 оны 8-р сард Алтанбулаг ХЧБ-ийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийн гишүүн байгууллагын төлөөлөлтэй БНХАУ-ын Манжуур хоттой танилцах туршлага судлах бизнес аялал зохион байгуулсан
  • 2009 оны 11 дүгээр сард Алтанбулаг ХЧБ –ийн хөрөнгө оруулагчдын зөвлөл БНСУ-ын Инчон Эдийн засгийн чөлөөт бүс хооронд хамтран ажиллах санамж бичиг үйлдэж, Инчон эдийн засгийн чөлөөт бүсээс туршлага судлах бизнес аялал зохион байгуулсан
  • 2007 онд Гадаад байгаа Монголчуудад зориулан ЗТБХБЯ, ГАХИТ нартай хамтран БНСУ-д “Сөүлээс байртай болцгооё” үзэсгэлэн арга хэмжээнд үндэсний бүтээн байгуулагч 40 гаруй аж ахуй нэгжийг оролцуулан амжилттай зохион байгуулсан
  • 2007 оны 4 сард Монгол Улсын сайд, төрийн өндөр алба хашиж байсан үе үеийн төлөөлөлийг оролцуулсан “Монгол Улсын Хөгжлийн Гарц” зангиагүй уулзалт арга хэмжээ зохион байгуулсан

(c) 2000-2015, Хот төлөвлөлтийн хүрээлэн ХХК.