loader

Зураг төслийн үйлдвэрлэлд шинэ дэвшилтэт программ хангамж нэвтрүүлэх сургалт – Нээлттэй уулзалт – Арга хэмжээ April 22, 2015

    Allplan программ хангамжийн мэдээллийн үндсэн бааз, архитектур, барилга бүтээцийн ажиллах үндсэн зарчмын онол практикийн анхны сургалтыг ХБНГУлсын “Nemetchek” группын Барилгын иж бүрэн зураг төслийн “Allplan” программ хангамжийн “Allbau Software”-группын албан ёсны түнш, сургагч багш-доктор Давыдов Алексей Евгеньевичийн удирдлаган дор Монголын зураг төслийн байгуулагуудын төлөөлөлийг оролцуулан эхлүүлээд байна. 

     “Allplan” программ хангамж нь зураг төслийг эскизээс эхлэн барилга архитектурын зураг, материалын түүвэр, бүтээц болон бусад хорших инженерийн ажлын зургуудыг 3D орон зайд, нэгэн зэрэг, иж бүрнээр маш богино хугацаанд алдаагүй гүйцэтгэх боломжтойгоороо ач холбогдолтой юм. 

    Давыдов Алексей Евгеньевич 2015 оны 05-р сарын 08-ны өдөр хөтөлбөрийн дагуу нийт барилгын зураг төслийн байгууллага, зураг төслийн инженер техникийн мэргэжилтнүүдэд зориулан BIM-н/Барилгын мэдээллийн удирдлага Allplan программ хангамжийн тухай нэгдсэн сургалтыг нээлтэй уулзалт арга хэмжээг Монголын Архитекторуудын Эвлэлийн хурлын танхимд  болох  тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. 

Сургалт, уулзалт арга хэмжээний төлбөр:
1 хүн -100 000 төгрөг /өдрийн хоол багтсан/

Бүртгэл: Монголын хот байгуулалтын хөгжлийн танхим дээр
2015 оны 5 дугаар сар 6-ны өдрийг дуустал явагдана.
Оролцогчдын тоо хязгаартай
Холбоо барих утас: 88169511, 99012112
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Капитал центр,
12давхарт (Урт цагаан Өнөөдөр сонины баруун талд)

Эрхэмсайхан

#

Leave a Reply

(c) 2011-2024, Хот төлөвлөлтийн хүрээлэн ХХК.                                                                                                                                                                               Хөгжүүлсэн: "Байнори солушн" ХХК