loader

Спорт төвийн барилгын ажлын зураг

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд баригдах Спорт төвийн барилгын ажлын зураг  төсвийг дараах бичиг баримтуудыг үндэслэн хот байгуулалт, барилгын зураг төслийн “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК 2023 оны 4 дүгээр сард боловсруулав. Үүнд:

  • Газар эзэмшүүлэх тухай Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг Даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/113 дугаар захирамж
  • Сэлэнгэ аймгийн ерөнхий архитекторын 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр баталсан АТД-43-11/23 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр баталсан 01/2023 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар

Спорт төвийн Сэлэнгэ аймгийн цаг уур, геофикикийн доорх үзүүлэлттэй тохируулсан боловсруулав.

  • Барилга байгууламжийн ангилал -2
  • Гадна агаарын тооцооны температур – 36.7 С
  • Салхины шахац -33кг/м2
  • Цасны ачаалал – 50кг/м2 то
  • Газар чичирхийллийн балл – 7 балл
  • Барилгын удаан эдэлгээний зэрэг – II
  • Галд тэсвэрлэлтийн зэрэг -II

Ерөнхий төлөвлөгөө

Спорт төвийн барилгын нийт эдэлбэр газрын талбай 2000м2. Үүнээс:

  • Ногоон байгууламж – 400м2 /20%/
  • 16 авто машины зогсоол, зам – 477м2 /25%/
  • Явган хүний зам – 338м2 /18%/

Архитектур төлөвлөлт:

Спорт төвийн барилга нь нийт 36х18м хэмжээтэй бөгөөд 30х18м (1-6р тэнхлэг) спорт заал-1 давхар; 6×18м (6-7р тэнхлэг) хэсэг нь 2 давхар төлөвлөлттэй болно.

Уг барилгын 1-р давхар сагсан бөмбөгийн заал, эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөө, душ, ариун цэврийн өрөө, мөн техникийн өрөө, өлгүүрийг төлөвлөсөн.

2-р давхар фитнэс заал, ширээний теннис, биллярд, болон багш дасгажуулагчийн өрөө төлөвлөгдсөн, коридортоо заалруугаа харах шилэн ханатай байна.

 

Project Details

Skills : Барилга архитектур

(c) 2011-2024, Хот төлөвлөлтийн хүрээлэн ХХК.                                                                                                                                                                               Хөгжүүлсэн: "Байнори солушн" ХХК