loader

Өмнөговь аймаг Хүрмэн сум Цэнгэлдэх хүрээлэн

  • Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр
  • Өмнөговь аймгийг 2023 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөө
  • 2023 оны 01 сарын 12-ны өдрийн дугаар №3Т-05/2023 архитектур төлөвлөлтийн даалгавар
  • 2023 оны 05 сарын 08-ны өдрийн ӨМАОНӨГ/202312072 дугаартай зураг төсөв боловсруулах ажлын гэрээ зэргийг тус тус үндэслэн төлөвлөв.

Цэнгэлдэх хүрээлэнгийн барилгыг Өмнөговь аймгийн цаг уурын геофизикийн доорх үзүүлэлттэй тохируулан боловсруулав.

  • Гадна агаарын тооцооны температур – 22,3° С
  • Салхины шахац – 34 кг/м2
  • Цасны ачаалал – 28 кг/м2
  • Газар чичирхийллийн балл – 8 балл

Ерөнхий төлөвлөгөө:

Өмнөговь аймгийн Хүрмэн суманд Цэнгэлдэх хүрээлэнг шинээр төлөвлөв. Нийт 1,5 га талбайн 0,11 га-д явган хүний зам, 0,04 га-д талбай, 0,1 га-д гүйлтийн зам, 0,15 га-д авто зогсоол, 0,24га-д зүлэг болон хамгаалалтын хашаа зэргийг тус тус төлөвлөв.

Архитектур төлөвлөгөө:

Төв асар

Уг барилга нь 6х18м хэмжээтэй зоорьгүй 2 давхар барилга болно.

1-р давхар: Хүндэтгэлийн суудал – 46ш, агуулахын 2 өрөө

2-р давхар: Хүндэтгэлийн суудал- 32ш, узель, бэлтгэлийн өрөө. Нийт 78 суудал.

Үндсэн хийц: Төмөр каркасан рам.

Суурь: Блок өрлөг 250х360х600

Дээвэр: Сэндвич хучилттай налуу дээвэр.

Цонх: Цонхыг зураг схемийн дагуу манай орны цаг уурын нөхцөлд тохирсон 4мм-с доошгүй зузаан 3 давхар шиллэгээтэй, металл рам голдоо гулзайхаас хамгаалсан П хэлбэрийн металл профиль банйа. Цонхонд борооны ус зайлуулах хаялга хйинэ. Цонхны гадна ханатай харьцах хэсгийг шингэн хөөсөн дулаалгаар сайтар чигжиж амалгаа шавардлага хийнэ. Цонхны дэлгээсийг хуудас БА-8-д үзнэ. Цонх, хаалганы стандарт MNS 5830-2007 байна.

Хаалга: Хаалга нь MNS 5830-2007 стандартын шаардлага хангасан дулаалгатай металл хаалга байна. Хаалганы гадна ханатай харьцах хэсгийг шингэн хөөсөн дулаалгаар сайтар чигжиж амалгаа шавардлага хийнэ. Хаалганы дэлгээс, уулзварын хэсэглэлийг хуудас БА-8-д үзнэ.

Нийтийн бие засах газар

Уг барилга нь тэнхлэгээрээ 10х3.66 харьцаатай бөгөөд үндсэн хийц нь модон двухтавр рамтай, шилэн хөвөн дулаалгатай шахмал хавтан хашлагатай элементүүдээс (шал, хана, тааз болон дээврийн хавтгайлжууд) бүрдэнэ. Тус барилгыг “ИЗО-ХАУС” ХХК-с авч талбай дээр угсруулахаар төсөвт тусгаж өгөв. Нийтийн бие засах газар нь нийт 1 ширхэг байна.

Хана, хамар хана: Уг барилгын гадна хана болон даацын хана нь модон каркас бүхий SIP хавтан байна. Уг хавтан нь каркас хоорондоо полистрол дулаалгатай байна. Угсармал хана нь шахмал OSB үйлдвэрт бэлтгэсэн угсармал хавтанг газар дээр нь хадаас, шурагт хадаас болон болт зэрэг холбогдох материалаар холбоно. Модон материалыг чийглэг 15%-с ихгүй байна. Модон хйицийг өмхөрч ялзарсан хагарч цуурсанн модоор хийхийг хатуу хориглоно.

Бөхийн асар:

10.0х4.55м хэмжээтэй 3үе шаттай задгай суудалтай болно.

Үзэгчдийн суудал.

10.0х2.45м хэмжээтэй 3үе шатлалтай задгай суудалтай болно.

Шагайн харваан асар:

10.0х4м хэмжээтэй  +1.5 түвшин хүртэл тоосгон өрлөгтэй.

Хамгаалалтын хашаа:

Чулуун бетон багана, шугаман суурьтай, чулуут эмульсэн өнгөлгөөтэй төмөр хашаа.

 

Project Details

Skills : Барилга архитектур

(c) 2011-2024, Хот төлөвлөлтийн хүрээлэн ХХК.                                                                                                                                                                               Хөгжүүлсэн: "Байнори солушн" ХХК